Sunday, November 13, 2016

Арьсаа цайруулах хамгийн хялбар арга

Арьсаа цайруулах хамгийн хялбар аргa

1.лемон
Лемон буюу нимбэг нь арьс цайруулдаг хамгийн алдартай бүтээгдэхүүн билээ. Гэхдээ үргэлж лемоноор арьсаа үрэх хэрэггүй бөгөөд хэтрүүлбэл түлэх аюултай. Тиймээс нэг аяга усанд нэг зүсэм нимбэг нэмээд салфетик эсвэл алчууранд шингээгээрэй. Ингээд 15 минут цайруулахыг хүссэн газраа маск болгон тавих хэрэгтэй. Нэмж зөвлөхөд нүднээсээ хол байлгаарай. Долоо хоногт 2-оос 3 удаа маск тавихад л хангалттай бөгөөд хэтрүүлэх хэрэггүй.



2. Лемон болон сүүтэй усанд орох
Баннаа халуун усаар дүүргэх хэрэгтэй. Дээр нь сүү болон хэрчсэн нимбэг (нэг ширхэг байхад хангалттай) хийгээрэй. Ийм усанд 20 минут хэвтээд, дараа нь цэвэр усаар биеэ зайлах хэрэгтэй. Энэ маягаар долоо хоногт 1 удаа усанд ороход хангалттай.




3. Тараг болон зөгийн балны маск

Тараг нь сүүний ижил арьс цайруулдаг бол зөгийн бал тэжээл өгөх болно. Тиймээс энэ хоёрыг холиод нүүр эсвэл биендээ түрхээд 15 минут байлгаад бүлээн усаар угаах хэрэгтэй. Тараг сонгохдоо чихэргүй, жимсгүйг хэрэглээрэй.



4. Ус ихээр уух хэрэгтэй
Ундаа, цай болон кофеноос татгалзаж цэвэр ус ихээр уух нь арьс цайруулж, тураахад туслана. Тиймээс өдөрт 7-оос 8 аяга цэвэр ус ууж хэвшээрэй.



Анхааруулга:
- Нимбэг ихээр хэрэглэх нь арьс хуурайшуулж мэдэх тул тос болон чийгшүүлэгч байнга хэрэглээрэй
- Цайруулах зориулалт бүхий гоо сайхны бараа болгоныг туршиж үзэх хэрэггүй. Нэг төрлийн гоо сайхны хэрэгслийг байнга хэрэглэж байж арьсанд нөлөө үзүүлдэг бөгөөд байнга солих нь муу шүү.
- Өдөр болгон цайруулах маск хэрэглэх хэрэггүй.

No comments:

Post a Comment