Sunday, November 13, 2016

Санаанд оромгүй сонирхолтой, хөгжилтэй баримтууд

Санаанд оромгүй сонирхолтой, хөгжилтэй баримтууд  7 тэрбум хүн амтай дэлхий хийгээд түүн дээр амьдарч байгаа бүхий л амьд бодгалиуд, тохиосон, тохиож буй, тохиох бүхий л үйл явдлуудын тухай бидний мэдэхгүй маш олон зүйл байдаг. Бидний мэдэхгүй олон зүйлийн талаарх сонирхолтой, хөгжилтэй баримтуудыг агуулсан дараах нийтлэл уншигч таны хувьд мэдэхгүй байсан байж болох зарим зүйлсийн талаар тодорхой хэмжээнд мэдэж авахын хамт хэсэг хором хөгжилдөөд авах боломжийг олгох юм. Эмэгтэйчүүдийн үнэрлэх мэдрэмж эрчүүдийнхээс сайн. Сүүн тэжээлтний бүх төрөл зүйлийн эмэгчин нь эрэгчнээсээ урт насалдаг. Матар хэлээ гаргаж чаддаггүй. Хүн гэрлэхээсээ өмнө дор хаяж дунджаар 100 удаа болзоонд явдаг. Сөнөсөн тэгист тусгай төхөөрөмжгүйгээр шумбах боломжгүй. Уушигны хавдрын шинж тэмдэг илрэхээс нилээд урт хугацааны өмнө нохойг шинж тэмдгийг нь илрүүлэхэд сургаж болно. Хүн өдөрт дунджаар хагас литр орчим унгас ялгаруулдаг. АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж Буш, Америкийн улс төрч Жон Керри, Playboy-ын үндэслэгч Хью Хефнер нар холын хамаатнууд. Анааш хэлээрээ чихээ цэвэрлэж чаддаг. Чүдэнзний хайрцагны хэмжээтэй цул цэвэр алтыг теннисний талбайн хэмжээтэй болгон хавтгайлж болдог. Хэрвээ алтан загасыг харанхуйд байлгавал цагаан өнгөтэй болдог. Алтан загас дунджаар 20 орчим жил амьдардаг. Тэмээн хяруулын өндгийг бүрэн болтол чанахад 2 цаг зарцуулагддаг. Жоомны толгойг тасалсан байхад 9 хоног амьд байж чаддаг. Усны үхрийн сүү ягаан өнгөтэй. Хүний тархи туулж өнгөрүүлсэн бүхнийг хадгалах багтаамжтай. Star Wars-ын зохиомол ертөнцөд дүрслэгддэг Jedi нь Австралид байдаг 70,000 орчим дагагчтай албан ёсны шашин юм. Дэлхийн хамгийн том цэцэг Rafflesia Arnoldii нь нарны хаалт шиг хэмжээтэй болтлоо томордог. Lurch нэртэй ватуси үхэр дэлхийн хамгийн том эвэртэй үхэр байсан. Обама өсвөр насандаа марихуан, кокайн зэрэг мансууруулах бодис хэрэглэж байсан. Оливийн мод нь 1500 жил хүртэл ургадаг. Та нэг зэрэг 4 зүйлийг л цээжилж чадна. Тархины тооцоолж байгаатай нүдний харж байгаа зүйл зөрчилдөж байгаа нь харааны төөрөгдөл юм. /Цэнхэр дөрвөлжингүүд хэлтгий биш./ Хоёр тал хоёулаа цусны донороор бүртгэгдсэн бол Парагвайд дуэль хийх нь хууль ёсны байдаг. Перс улс 1935 онд нэрээ Иран болгож өөрчилсөн. Дэлхий дээрх хувилагч машины 23% нь хүмүүс өгзөгнийхөө зургийг хэвлэх гэж дээр нь сууснаас болж эвдэрдэг. Харх хүний хоёр өөр хэлний ялгааг ялган таньж чаддаг. Шотландад дэлхийн аль ч улсад төрдгөөс илүү олон тооны улаан үстнүүд төрдөг. Muppet Show-ны дүрүүд нь гахай байсан учраас Саудын Арабт гаргахыг хориглогджээ. Lord of the Rings дээр Sean Connery бичээсийг ойлгоогүйн улмаас буруу харуулж барьсан. Чи өөрийгөө гижигдэж чадахгүй. Сингапурт бохь зажлах, зарах нь хууль бус. Бүхий л мэдрэмжүүдээс санах ойд хамгийн тод үлддэг нь үнэр. Хэдийгээр тэд зөвшөөрдөггүй ч эмэгтэйчүүд эрчүүдээс их унгадаг. Эмэгтэйчүүд уруулын будагныхаа ихэнх хэсгийг идчихдэг. 

No comments:

Post a Comment