Sunday, December 11, 2016

Монос Хүнс

Монос Хүнс ХХК
Аж үйлдвэрийн салбар Үйлдвэрлэл
Чиглэл Хүнс болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэл
Үүсгэн байгуулагдсан 2011 он
Үүсгэн байгуулагч Лувсангийн Хүрэлбаатар
Төв байр Хан-Уул дүүрэг 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө 205/2 “Монос Хүнс” ХХК-ийн байр.
Улаанбаатар, Монгол
Байршлын тоо 211137
Удирдах хүмүүс Гүйцэтгэх захирал Т.Энхцэцэг,
Бүтээгдэхүүн Хаан жимс, Цэнэг ундаа, Энхжин цай, Berryvit
Ажилчид 60
Цахим хуудас www.monos.mn
References: Та Монос Хүнс ХХК-тай холбогдохыг хүсвэл Утас:(976)- 11 343525 Факс:(976)- 11 343525
Имэйл: foods@monos.mn,
Монос Групп-ийн охин компани болох “Монос Хүнс” ХХК нь эрүүл мэндийг дэмжих үйлдэлтэй хүнсний болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр 2011 онд байгуулагдсан. Тус компани нь үйлдвэрлэлийн үндсэн 3 нэгж, чанарын хяналт, судалгаа шинжилгээ, маркетинг борлуулалт, санхүү аж ахуй гэсэн нэгж хэсгүүдтэй, 60 гаруй ажилтан, ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.Манай компани байгалийн гаралтай түүхий эдийг ашиглан эрүүл мэндийг дэмжсэн хүнсний болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэгээрээ онцлогтой.Бид өөрсдийн тарьж ургуулсан чацаргана жимсээр “Хаан жимс” брэндийн чацарганы бүтээгдэхүүн болох чацарганы өтгөрүүлсэн шүүс болон шууд уух ундаа, цэвэр тос, үрийн тос зэргийг үйлдвэрлэдэг.
Мөн Монгол орныхоо хөрсөнд ургадаг эмийн ургамлаар хийсэн “Энхжин” брэндийн эрүүл мэндийн цуврал цайнууд, байгалийн зэрлэг жимснээс бэлтгэсэн “Berry Vit” брэндийн витаминт болон үзэмтэй үрлүүд зэрэг 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргаж хэрэглэгчдэд хүргээд байна. Импортыг орлох эрүүл мэндийн ундаанууд болон байгалийн цэвэр жимс жимсгэнээс бэлтгэсэн ундаанууд үйлдвэрлэх зорилгоор 2013 онд эрүүл мэндийн ундааны найрлагын болон савлагааны шугамыг шинээр суурилуулан ашиглалтанд оруулж ургамлын гаралтай эрүүл мэндийг дэмжих үйлдэлтэй “Цэнэг” брэндийн 7 төрлийн эрүүл мэндийн ундаа, чацарганы 2 төрлийн ундааг шинээр үйлдвэрлэлд нэвтрүүлээд байна.